Хүний амьдралын сайхан дурсамжуудын нэгээхэн хэсэг бол оюутан цагийн дурсамж
2010-11-12
амжилттай суралцах 10 зарчим

Ангилал: Мэдэхэд илүүдэхгүй

1. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай. Суралцах хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг гэж үгүй.

2. Анхаарлаа төвлөрүүл. Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цааш суралцахад онц чухал зүйлийг өнгөрөөж, суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэв нэг л зүйлийг анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.

3. Сайн хөдөлмөрлөж, хөдөлмөрийг хайрлаж сур. Зохион бүтээгч Эдисоний "Шинжлэх ухаанд бүх зүйлийн 1 %-ийг авъяасаар, 99%-ийг хичээл зүтгэлээр бий болгодог" гэсэн үгийг санаж яв.

4. Суралцах тодорхой дэг журмыг баримталж, ажил амралтаа зохицуулж бай. Хүнд хөнгөн хичээлийн даалгаврыг сэлгүүлэн зохицуулсан, өдрийн цагийн хуваарийг сайн бодож боловсруулан мөрдөж ажилла.

5. Бүх зүйлийг цээжлэх гэж бүү оролд. Ой тогтоолтондоо найдахын зэрэгцээ бие дааж сэтгэж сур. Сэтгэж ойлгосноор үзэгдэл юмсын учир шалтгаан, холбоог таниж мэднэ. Аль болохоор яагаад гэсэн асуултыг өөртөө болон бусдад тавьж байх нь зүйтэй.

6. Дүрслэн мэдрэх гэсэн чухал мэдрэмжээ ашиглаж сур. Уншиж буй буюу багшийн яриаг сонсож байх үедээ судалж байгаа зүйлийг амьд, тодоор дүрслэн сэтгэхийг аль болохоор хичээж бай. "Хүний үүрэг зөвхөн мэдлэгээр дүүргэх бус харин гал ноцоох оч байх ёстой" гэсэн үгийг санагтун.

7. Бие дааж суралцах чадвартай болох хэрэгтэй. Багш л толгойд хийгээд өгчихнө гэж хүлээж болохгүй.

8. Гэрийн номын сандаа хичээлийн хуваарь, цагийн хуваарь , ажлын схем, шаардагдах ном, сурах бичиг зэрэг өөрт хэрэгтэй гэсэн зүйлүүдээ аль болох өөртөө ойр, олоход буюу авахад хялбар тависан байх хэрэгтэй.

9. Өөртөө олж авсан мэдлэгийг хаана яаж хэрэглэхийг тогтмол эрж хайж бай. Бодлого их бод. Зохиож бай. Зөвхөн толгойгоороо биш гараараа ч бас ажилла.

10. Даалгавраа аль болохоор бага цагт их хүч энерги зарцуулж хийхийг эрмэлз. Бодлого бодох бэлтгэлд бэлтгэх, зохион бичлэг хийхэд урлаг шаардагдана. Түүнийг эзэмш.



Comments

2010-11-15 - akakr

Бичсэн: Зочин

zarim neg ni unen shuu oor hergtei zuil ihiig oruulaarai хайртай

. Шууд холбоос


2010-11-12 -

Бичсэн: dadido

хэрэгтэй бичлэг байна.

. Шууд холбоос


2010-11-12 - bon_bon

Бичсэн: bon_bon

заримийг нь хэрэгжүүлнэээ.бүгдийг нь хэрэгжүүлхийн төлөө ............

. Шууд холбоос


2010-11-12 -

Бичсэн: Turbold

Миний хувьд хамгийн чухал зүйл нь Хүн хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ хандвал хандах зүг нь өөрөө төлөвшин бий болох байх гэж найддаг.

. Шууд холбоос


Aмьдралынхаа нэгээхэн хэсэг болсон оюутан насныхаа гайхалтай дурсамжуудыг мөнхөлхийг хүссэн юмаа бас элэг нэгт зорилго нэгт Монголын ирээдүй болсон залуустайгаа санал бодлоо хуваалцхыг хүсэж байна

Сүүлийн бичлэгүүд

. амжилттай суралцах 10 зарчим
. Modal verbs in
. The Gerund video lesson
. Hurd -Tsoglog Oyutan
. Чойном Монгол
. энэ 200 үгийг цээжилчих арай дээрдэх байх

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. ангийн багшийн блог шүү манайхан
. Монголын оюутаны холбоо
. манай аймгийн сайт
. хэрэгтэй байхаа
. энэ толь их олон талын ашигтай

Найзууд

. Turbold

Бичлэг: 1 » Нийт: 6
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax